Танилцуулга

Таеквондогийн спорт  нь Солонгосын үндэсний бие хамгаалах урлаг юм.
Олимпийн Таеквондогийн  спорт дэлхийн 207 улсыг эгнээндээ нэгтгэсэн, 80 гаруй сая хүн хичээллэдэг.
Таеквондо гэдэг нь хөл, гарын урлаг гэсэн утгатай. Хөлний техник 80 хувь гар 20 хувь. 2000 онд таеквондогийн спорт олимпийн төрөлд албан ёсоор орсон.
Монголын таеквондогийн холбоо 1991 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй анх нээгдэж байсан түүхтэй. 1993 онд Монголын таеквондогийн холбоо Дэлхийн таеквондогийн холбоонд албан ёсны гишүүнээр элссэн юм. Энэ 2013 онд 20 жил болж байна.
Монголын таеквондогийн холбоо ч энэ хугацаанд өргөжиж дотроо цэргийн таеквондо болон оюутны таеквондо, паратаеквондо гэж салбарласан. Мөн 18 аймаг, сум сууринд Таеквон­догийн спор­тын клубууд хичээллэдэг. Холбооны ерөнхийлөгчөөр “Касс таун” компанийн захирал Д.Энхбат ажилладаг. Монголын таеквондогийн холбоо дотооддоо жилд 12 орчим тэмцээн зохиодог. Таеквондогийн спорт  нь Сэлэнгэ аймагт 1995 онooc эхлэн хөгжиж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн Таеквондогийн анхны дасгалжуулагч Ц.Батдаваа агсан. Сэлэнгэ аймагт Таеквондогийн  Клубийг нийт 60 суралцагсадтайгаар анх байгуулаж байсан түүхтэй.


No comments:

Post a Comment